Пэн Лиюань Панамын тэргүүн хатагтайтай уулзав
2018 оны 12 сарын 5
Пэн Лиюань Панамын тэргүүн хатагтайтай уулзав
Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ, ДОХ-оос сэргийлэн эмчлэх элч, ЮНЕСКО-гийн Охид эмэгтэйчүүдийн боловсролыг ахиулах тусгай элч Пэн Лиюань 03-нд Панамын ерөнхийлөгчийн ордонд тус улсын тэргүүн хатагтай, UNAIDS-ын Латин Америкийн бүсийн тусгай элч, Панамын Нярайн ерөнхий хамгаалалтын үндэсний зөвлөлийн дарга Кастиллогийн урилгаар түүнтэй уулзаж, ДОХ-оос сэргийлэн эмчлэх олон нийтийн сурталчилгааны үйл ажиллагаанд хамтдаа оролцжээ.
Пэн Лиюань: БНХАУ-ынзасгийнгазар ДОХ-оос сэргийлж эмчлэх ажлыг их чухалчилж, ДОХ-той хүмүүсийг анхаарч халамжлан, үүний төлөө маш их хүчин зүтгэл гаргаж, амжилтад хүрсэн юм. Панам мөн энэ талаар их ажил хийснийг Хятадын тал сайшааж байна. БНХАУ эмэгтэйчүүд хүүхдүүдийн ажлыг чухалчилж, тэдний эрүүл мэндийн түвшин, эзэмшсэн боловсролыг дээшлүүлэхээр хичээн ажилладаг юм. Хоёр тал хамтран ажиллаж, Хятад, Панам хоёр орон, дэлхийн эмэгтэйчүүд хүүхдүүдийн салбарын ажлыг ахиулахын төлөө улам их шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
ДОХ-оос сэргийлэн эмчлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар гаргасан Хятадын засгийн газрын амжилтыг Кастилло сайшааж: Хятадын талтай хамтдаа хичээж, эдгээр салбарын хамтын ажиллагааг ахиулан, улам их үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: http://mongol.cri.cn
Эх сурвалж http://www.info.mn
Пэн Лиюань Панамын тэргүүн хатагтайтай уулзав
Пэн Лиюань Панамын тэргүүн хатагтайтай уулзав
Пэн Лиюань Панамын тэргүүн хатагтайтай уулзав
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ