Өөрчлөлтийг өөрөөсөө
2018 оны 12 сарын 5
Өөрчлөлтийг өөрөөсөө

Андгай өргөж тангарга тавьсан
Андын холбоо хувьсан өөрчлөгдөж
Архиных нь шарыг тайлж туслах
Аанай л мөнгө шиг харагдах нь холгүй болж

Ардчилсан нийгмийн бүтээсэн энэ үед
Амиа бодох нь хэтэрхий хөгжөөд
Аятайхан санагдсан охид бүсгүйчүүд 
Алт эрдэнэс эд агуурсаар үнэлэгдэх болж

Дарвиж явахдаа санаанд нь огт ороогүй хэрнээ
Дайлдаг зоос нь дуусаад ирэхээр
Дайнд шархадсан баатар шиг тусламж эрж
Даруухан төрхөөр аврал хайж хоргоох болжээ

Хайр сэтгэлээр амьдрахгүй гэж үгүйсгээд
Халамж анхаарлыг эд хөрөнгөөр хэмжиж
Үргэлж залуу сайхнаараа байх юм шиг аашилж
Үнэн бүхнээ далдалж баг зүүж амьдарсаар байна

Нөхөрлөлийг шар тайлахад ашиглахаа больчихвол
Нөхөж биесээ дүүргэхийг шуналаар хэмжихээ больчихвол
Нөгөө л эрж хайгаад байдаг хүмүүний ёс чинь
Нар шиг мандаад ирэхийг яагаад бид ойлгодоггүй юм бэ

Бумба овогтой Баасанбадам 2018-09-02нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ