Та хүүхдийнхээ шүдийг зөв угааж байна уу
2018 оны 12 сарын 5
Та хүүхдийнхээ шүдийг зөв угааж байна уу

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хэрхэн зөв угаах талаар зөвлөгөө хүргэж байна. Энхрий үрсийнхээ амны хөндийд анхаарал тавих нь эцэг, эхчүүд бидний үүрэг шүү дээ. 
Эцэг, эх нь хүүхдийг шүдээ угаасаны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө.
Хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
Эцэг /эх/ нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг.
Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт үр дүнтэй болдог. Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Энэ үед ажиллахад хялбар байлгахын тулд хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгах нь чухал юм.

Хүүхдэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх вэ?

Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.
Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. 
Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
Шүдний оо: Шүдний оог дотор
эрүүл ахуйн
урьдчилан сэргийлэх
үрэвслийн эсрэг
үнэр дарагчтай
хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй. 

Эцэг, эхчүүд та бүхэн мэргэжлийн эмчид хүүхдийнхээ шүдийг үзүүлж, үнэ төлбөргүй зөвлөгөө авах бол НЬЮДЕНТ эмнэлгийн хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Утас: 88025868

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ