Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв
2018 оны 12 сарын 5
Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв


"Victoria's Secret" загварын шоуны энэ жилийн гол уран бүтээлч байсан дуучин Холси өөрийн инстаграмаар дамжуулан тус брэндийг эсэргүүцжээ. Учир нь "Victoria's Secret" брэндийн толгой компанийн маркетингийн албаны дарга Эд Разек трансжендер моделиудын талаар таагүй зүйл ярьсан нь ийнхүү эсэргүүцэхэд хүргэжээ. Сэтгүүлч түүнээс "Загварын шоунд трансжендер модель оролцуулах уу" гэж асуухад тэрбээр "Үгүй. Яагаад үгүй гэж үү? Яагаад гэвэл бидний шоу бол уран зөгнөл. 42 минут үргэлжлэх тусгай энтертейнмент. Энэ бол дэлхий дээрх төрөлдөө ганц шоу" гэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тиймээс энэ жилийн шоуны гол уран бүтээлч байсан дуучин Холси "Загварын шоуны зураг авалт дуссаны дараагаар брэндийн зүгээс ийнхүү таагүй мэдэгдэл гарсан байна. ЛГБТ нийгэмлэгийн гишүүний хувьд би эрх тэш байдлын төлөө тэмцэж, гадуурхах үзлийг тэвчихгүй" хэмээн мэдэгдсэн байна. 
 

Эх сурвалж http://www.info.mn
Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв
Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв
Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв
Дуучин Холси ”Victoria’s Secret”-ийг эсэргүүцэв
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ