Мисс А.Баярцэцэг төрсөн өдрөөрөө сайн үйлс хийжээ
2018 оны 12 сарын 5
Мисс А.Баярцэцэг төрсөн өдрөөрөө сайн үйлс хийжээ

Мисс А.Баярцэцэг төрсөн өдрөө тэмдэглэх мөнгөөр сайн үйлс хийх талаараа мэдэгдэж байсан. Тэгвэл мисс бүсгүй амласандаа хүрч, нэгэн охины эмчилгээний зардалд хандив өргөжээ. Энэ талаар тэрбээр "Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ талархъя. Өнөөдөр Ундрал охины эмчилгээний зардалд та бүгдийн маань сэтгэлийн илгээмж хандив болон очлоо. Ундралын төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болсон бөгөөд эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийхдээ харамсалтай нь буруу хийж, улмаар хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон. Хэд хэдэн удаагийн хагалгааны дараа охин одоо эцсийн хагалгаандаа Солонгос улсад орох хэрэгтэй байгаа юм. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийнх нь 49 хүүхдүүд найзынхаа хагалгааны мөнгийг босгоно гээд үсний боолт, үсний даруулга, саван, энгэрийн тэмдэг, лаа, уруул өнгөлөгч, ээмэг зүүлт, үзэгний сав хийж зарж байгаа нь үнэхээр бахархмаар. Ундралд туслахыг хүсч байгаа олон хүмүүс байгаа гэж итгэж байна. Хандивын дансыг нь бичье.
Хандивын данс:”Голомт” 2015 101282 хүлээн авагч О.Ундрал" гэжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ