Тэнэгэр говийг чимсэн ганган хосууд
2018 оны 12 сарын 5
Тэнэгэр говийг чимсэн ганган хосууд


Ижил сайхан дээлээрээ гоёж, иж цэнхэр дэлхийг баясган, говь нутгийнхаа зулайг хотолзуулан ганган улаан тэмээгээ хөтөлсөн, аз жаргалын инээд тодруулсан, амьдрал үйлсийн баяр жаргалыг халгиулсан “Ганган хос”-уудыг шалгаруулах тэмцээн 12-р сарын 01-ний үдэш Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр сууринд болов.
Шалгаруулалтыг явуулахдаа хамгийн тэргүүнд тэмээг үзээд тэмээний өнгө, бөхийг шинжих, тэмээний буйл, бурантаг, тохош гэх мэт зүүсгэлийг нь хардаг байна. Дээр нь хосуудын хувцас, засал чимэглэлд өндөр шалгуур тавин “Ганган хос”-ыг “Ганган тэмээ”-тэй нь шалгаруулдаг байна.
Энэ удаагийн “Ганган хос”-ын тэмцээнд Монгол Улс, Баяннуур хот, Ордос хот, Хөлөнбуйр хот, Бугат хот, Шилийнгол аймаг, Алшаа аймгаас нийт 29 хос оролцон өрсөлдсөн байна.
Олон мянган жилийн туршид байгаль, цаг агаарын хатуу ширүүн шалгарлаар жилийн дөрвөн улиралд идээшиж, дасан зохицсон монгол хүний нүүдлийн соёл иргэншилд тохирсон, тал бүрийн өндөр ашиг шимтэй тэмээгээ малчид маань унах, ачих холын аян жин тээх зэргээр эдэлгээнд оруулж хол, ойрын ажлаа амжуулахын зэрэгцээ тэмээний ноосоор дээс томох, утас ээрэх зэрэг гэр ахуйн эдэлгээ даах сайн чанарын эдлэл хийж, ахуйн хэрэглээндээ өргөн хэрэглэхээс гадна тэмээгээ гоён, тэмээгээрээ гоёж ирсэн билээ.

Эх сурвалж: solongonews.mn
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ