Хахууль авсан сургуулийн захирлуудын хэргийг шүүхэд шилжүүлэв
2018 оны 12 сарын 5
 Хахууль авсан сургуулийн захирлуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан ЕБС-иудын захиралд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Улмаар уг хавтаст хэргүүдийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэрэг явдлыг сануулбал, АТГ-аас хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан сургуулиудын захирлыг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, "Шинэ эхлэл" олон улсын лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан хэргээр Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байсан. 

Мөн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан юм.

Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг нь хамт баривчилсан юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ