Битгий гомдоо ...
2018 оны 12 сарын 5
Битгий гомдоо ...

Б.Мөнх-Оргил хуудаснаас 

Битгий гомдоо ...
Битгий уйлуул ...
Би чамд хайртай гэсэн
Үгэндээ л хүр ...

Битгий орхи ...
Битгий ганцаардуул ...
Би чамд үнэнч гэсэн
Амандаа л хүр ...

Битгий шаналга ...
Битгий шархлуул ...
Хэзээ ч явуулахгүй гэсэн
Хэлсэндээ л хүр ...

Үүрд гэсэн
Үгэндээ л хүр …
Үнэнч гэсэн
Амандаа л хүр …

Битгий гуйлга ...
Битгий гуниглуул ...
Хувирахгүй гэсэн
Сэтгэлээ л харуул ...

Битгий эргэлз
Битгий ухар
Урвахгүй гэсэн
Амлалтаа л биелүүл

Битгий харамс ...
Битгий хагац ...
Бие биедээ хайртай гэдгээ
Битгий март ...

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.05.29-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ