Алина Загитова Оросын ”Оны шилдэг тамирчин” боллоо
2018 оны 12 сарын 5
 Алина Загитова Оросын ”Оны шилдэг тамирчин” боллоо


ОХУ-ын Спортын яам оны шилдэг тамирчдаа шагнаж урамшуулжээ. Улмаар оны шилдэг тамирчны “Оросын бахархал” төрөлд Санкт-Петербургийн хоккейн СКА багийн довтлогч, олимпын аварга Павел Дацюк шалгарсан байна. Оросын шигшээ баг Пёнчаны өвлийн олимпын наадамд алтан медаль хүртсэн юм. Мөн дээрх шагналыг уран гулгалтын олимпийн аварга Алина Загитова хүртсэн байна. Түүний хувьд олимпийн наадмаас алтан медаль хүртсэнний дээр Оросын болон Европын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан нь ийнхүү "Оросын бахархал" шагналын эзэн болох болзлыг хангасан аж. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ