Миний жингээ хассан шидэт түүх
2018 оны 12 сарын 7
Миний жингээ хассан шидэт түүх

Бичсэн: Michelle, from Poland 

Шоколад, чихэр, амттан идээд туранхай, гуалиг болсон охин

Би багадаа туранхай, чихэрлэг зүйлс, түргэн хоол болон "эрүүл бус" гэсэн ангилалд ордог бүх хүнсийг иддэг байсан ч жингээ тогтмол барьдаг байлаа. Харин хэдэн жилийн өмнө ах, эгчийндээ амрахаар Грек явж, тэнд байнга "Энэ ч болохгүй, тэр ч таргалуулна" "төмс битгий ид, шоколад идвэл таргална", "наадах чинь тостой, тэр чинь шингэхгүй" гэх мэтээр бүх хоолыг ангилж ялгадаг, шүүмжилдэш орчинд орсноос болоод юу ч идсэн "Энэ яах бол?" гэж айдаг болчихсон. Санаа дагаад ч тэр үү, энэ бүхэнд итгэж, хоол миний "Дайсан" болж, эцэстээ би маш хурдаг жин нэмсэн. 

Би нэлээд тарган болсон тул яаралтай арга хэмжээ авч, жингээ хасахын тулод бүх зүйлийг туршсан. Хоолны дэглэм барьсан, хоолоо сойсон, дасгал хийсэн, тураах эм бэлдмэл хэрэглэсэн. Спортод дуртай, волейбол тоглож, байнга гүйж харайж явдаг амьдралыг хэмнэлд минь ямар ч өөрчлөлт ороогүй байхад яагаад таргалаад байгаагийн учрыг үнэхээр олохгүй байлаа. Эцэст нь, "НУУЦ"-ыг ашиглан "Би хоолноос болж таргалаагүй" гэж өөртөө итгүүлэхийг оролдсон ч миний сөрөг бодлууд дахин толгойд орж ирсээр ямар ч үр дүн гараагүй. 

Туранхай гоё биетэй, загвар өмсөгч шиг миний нэг найз бий. Сонирхолтой нь тэр маш их иддэг. Бүр надаас ч их иддэг. Нэг өдөр би тэднийд хонолоо. Гэтэл тэр шөнийн 3 цагт намайг сэрээж "Өлсөж байна уу? пицца идэх ү, би өлсөж үхлээ" гэж билээ. Тэр үнэхээр замбараагүй идэштэй, нэг суудал дээр асар их иднэ. Тэгсэн хэрнээ туранхай. Түүний дэргэд би шувуу шиг жаахан иддэг хэрнээ яагаап ийм тарган, бас ерөөсөө турдаггүй юм бол гэж бодож үзлээ!? 

Миний олж харсан зүйл бол, тэр хоолоо аз жаргалтайгаар, амтархан тамшаалж, баяр хөөртэйгээр иддэг. Өглөө босмогц шарсан төмс идэж, кола уудаг ч таргалчихна, өөх болж хуримтлагдана гэж огт санаа зовдоггүй. Харин би: маш их айдас хүйдэстэйгээр хоолоо иддэг шүү дээ! 

Ингээд би бүх зүйлийн өөрчлөхөөр шийдлээ. Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, түүн дээоээ тухайн өдөр юу идсэн, тэр ямар сайхан амттай байсан, надад ямар их аз жаргал мэдрүүлсэн, миний биед хэрхэн хурдан шингэж, хэрэгцээтэй эрдэс бодис, эрч хүчийг өгсөнд талархан бичдэг болсон. Үүнийг идвэл таргалчих болов уу, өөх тос биед үлдчих болов уу гэж айхаа больсон. 

Үр дүн нь үнэхээр гайхалтай! Би хичнээн их идсэн ч оюун бодлынхоо хүчээр турж эхэлсэн. 

Хэрэв та өнөөдрийг хүртэл өөрийнхөө юу хүсээд байгааг мэдэхгүй байгаа бол.. магадгүй, Та хэтэрхий их хичээгээд байж болох юм. Айж байгаа зүйлээ мартах, тоохгүй байх нь мэдээж хэцүү. Хэзээ ч бүтэшгүй юм шиг санагддаг. Гэхдээ би даваад гарсан хүний хувьд танд баталгаатай хэлж чадна. 

"Та итгэж чадвал тэр бүхэн чинь худлаа байдаг юм шүү. Таны бие организм идэхийг хүсч байгаа зүйлийг чөлөөтэй ид. Гэхдээ түүнийгээ амтархан, баяр хөөртэйгээр, тамшаалан ид. Шоколад идмээр байгаа бол ид". "Шоколад идэх нь намайг турахад тусалдаг. Миний өөхийг хайлуулдаг. Надад аз жаргал мэдрүүлдэг" гэж бодоод ид.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ