УДЭТ ”Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ зохиож байна
2018 оны 12 сарын 7
УДЭТ ”Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ зохиож байна

Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 100 жил, Ардын жүжигчин Б.Лоовой 100 жил, Соёлын тэргүүний ажилтан Д.Байдий 100 жил, З.Цэвэгдорж 100 жил, Ардын жүжигчин А. Очирбат 90 жил , Соёлын тэргүүний ажилтан Ц.Нацагням 80 жил, С.Цэрэндорж 80 жил, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Ё.Гантөмөр,Ч.Ранаажав, О.Итгэл, Х.Нансалмаа нарын 70 насны ой тохиож байгаа юм.

Театрын уран бүтээлчид эдгээр ахмадууддаа зориулан: 

Арванхоёрдугаар сарын 5-нд 16.00 цагт “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт, “Дэлхийн жүжигчин Г.Гомбосүрэн” баримтат киноны нээлт 17.00 цагт
Арванхоёрдугаар сарын 6-нд 19.00 цагт “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн тоглолт, 
Арванхоёрдугаар сарын 8 нд 13.00 цагт “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 18.00 цагт “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг арга хэмжээг тус тус хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ