Аугаа хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг “Ромео Жульетта”
2018 оны 12 сарын 7
Аугаа  хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг “Ромео Жульетта”

 Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” бүтээлийг УДЭТеатр түүхэндээ гурав дахь удаагаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар дахин бүтээн туурвилаа.
Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавьлантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тоглолт: 12 дугаар сарын 20,21-нд 19:00 цагт, 22-нд 18:00 цагт.
Гол дүрд: Ромео Б.Шинэбаяр, Жульетта Г.Номуун
ТАСАЛБАРЫН ҮНЭ: СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: /10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000/₮
ТАСАЛБАРЫГ: 
УДЭТ-ЫН КАСС, 
WWW.TICKET.MN, 
ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800-аар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 99199794, 89403070, 96117878
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ