Хамгийн том медальтай Лондон 2012
2012 оны 7 сарын 18
Хамгийн том медальтай Лондон 2012
Лондонгийн олимпийн наадмын эмблемийг жил орчмын өмнө баталсан бөгөөд дөрвөн төрлийн олон өнцөгтөөс бүрдсэн 2, 0, 1, 2 тоонуудын дунд Лондон ба олимпийн логог байрлуулсан байгаа. Энэ дүрс зарим улсуудын дургүйцлийг нэ¬лээн хүргэсэн. Зарим нь нацис¬туудын хас тэмдэгтэй төстэй байна гэдэг бол иранчууд "сион" гэсэн бичигтэй төстэй, энэ нь еврей нарыг дэмжиж биднийг гутаалаа гэх юм ярьж жаахан гомдоллосон.
Венлок ба Мандевиль хэмээх нэртэй ганц нүдэн хүүхэлдэйнүүд энэ наадмын бэлгэ тэмдэг билээ. Болтон хотын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болон энэ хүү¬хэл-дэйнүүдийн нэрэнд учир бий. Венлок гэдэг нь олимпийн наа¬дамтай адилхандуу тэмцээн анх зохиож байсан Мач-Венлок хотын нэр, Мандевиль нь анхны пара¬лимпийн наадам зохиогдсон Сток-Мандевиль хотын нэр юм байна. Олимпийн наадмын медаль ойролцоогоор 375-400 граммын жинтэй 85 мм-ийн диаметртэй урьд өмнө үзэгдэж байгаагүй том медаль байх нь.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ