М.Төгөлдөр ”Дөлгөөн Дон” жүжгийн гол дүрд тоглоно
2018 оны 12 сарын 14
М.Төгөлдөр ”Дөлгөөн Дон” жүжгийн гол дүрд тоглоно

"U stage театрын хамт олон Михаил Шолоховын "Дөлгөөн Дон" зохиолоос сэдэвлэсэн жүжгийг орос хэлээр тоглохоор болжээ. Улмаар "Дөлгөөн Дон" жүжгийн гол дүр Григорийгийн дүрд жүжигчин М.Төгөлдөр тоглох юм байна. М.Төгөлдөрийн хувьд 2018 онд ОХУ-ын Кемерово хотын Урлагийн Их Сургуулийг Кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд Одуванчик - "Рядовые" А.Дударева, Филипп Маркхэм, Алистер Спенлоу - "Кровать, леди и джентльмены" Рей Куни, Василий Каширин - “Рассказ о семи повешенных” Л.Андреевад тоглож байсан аж. "Дөлгөөн Дон" жүжиг 2018-12-15-нд 19:00 цагаас ГХЯ-ны "Номин" танхимд тоглогдох юм. 
Эх сурвалж http://www.info.mn
М.Төгөлдөр ”Дөлгөөн Дон” жүжгийн гол дүрд тоглоно
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ