“Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино 30 жилийн дараа дэлгэцнээ гарлаа
2018 оны 12 сарын 15
“Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино 30 жилийн дараа дэлгэцнээ гарлаа
Японы “Миний хөрш Тоторо” хүүхэлдэйн кино Хятадын кино театруудын дэлгэцээр 30 жилийн дараа анх удаа албан ёсны эрхтэйгээр гарлаа.
 
Тус хүүхэлдэйн киног алдарт аниме найруулагч Хаяо Миязаки хийсэн бөгөөд Японы “Walt Disney” хэмээн нэрлэгддэг “Ghibli” студи эрхлэн гаргасан юм. Уг кинонд Сацуки, Мей хоёр охин ээжийгээ эмнэлэгт эргэхээр ирэх бөгөөд тэд Тоторотой найзалж эхэлснээр сонирхолтой адал явдал эхэлнэ.
 
Мөн тус студийн 2001 онд дэлгэцнээ гаргасан “Spirited Away” кино ч олны анхаарлыг татсан, шилдэг бүтээл болж байв.
 
Хэдийгээр Хятад улс гадаад кинонуудын эсрэг хатуу бодлого баримталдаг хэдий ч “Ghibli” студийн киног Хятадын дэлгэцнээ гаргахыг зөвшөөрч буй анхны бүтээл нь “Миний хөрш Тоторо” боллоо.
 
Үүнээс өмнө Хятадад хүмүүс тус бүтээлийг DVD-гээр эсвэл интернетээс хууль бусаар хуулбарлан татаж үздэг байжээ.
 
"UCLA" театр, кино, урлагийн сургуулийн багш Чарлес Соломон хэлэхдээ “Тус хүүхэлдэйн кино 30 жилийн дараа Хятадын дэлгэцнээ гарч буй нь ихээхэн ач холбогдолтой. Учир нь эргээд харахад Хятад, Япон улсууд түүхэндээ таагүй харилцаатай байсан. Энэ нь урлагаар дамжуулан улс төрийн харилцаанд нэвтэрч буй нэг илрэл юм” гэжээ.

http://www.zuv.mn/page/newsmore/21752
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ