“Цахим хичээлийн бэлтгэл” дадлага сургалтыг зохион байгууллаа
2018 оны 12 сарын 21
“Цахим хичээлийн бэлтгэл” дадлага сургалтыг зохион байгууллаа

МУБИС-ийн Зайны сургалтын төвд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа. БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд танхимын, зайны болон онлайн сургалтаар орон нутгийн их дээд сургуулийн 2000 гаруй багшийн арга зүй, оюутны хөгжлийг дэмжин дээд боловсролын хөтөлбөрийн чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулах сургалтын эхлэл юм.
“Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтаар МУБИС, Дорнод их сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Монгол Улсын Их сургуулийн харъяа Завхан сургууль, Ховд их сургуулийн багш зайны сургалтын төвийн мэргэжилтнүүд хамтран Суралцахуй ба багшлахуйн үндэс, Сургалтын онол, арга зүй, Санхүү мэдээллийн систем, Сургалт дахь мэдээлэл харилцаа холбоо техникийн хэрэглээ сэдвээр цахим материал , даалгавар, тестийн сан бүрдүүлж, сургалтын нэгдсэн платформ Open EdX-д байршууллаа.

2018-2019 оны хичээлийн жилийн II улирлаас онлайнаар заах цахим хичээлийн бэлтгэлийн хүрээнд  төслийн зөвлөхүүд болон их, дээд сургуулийн профессорууд арга зүйн зөвлөгөөг энэ сургалтын үеэр өглөө.

 Практик сургалт нь багш нар МУБИС-ийн Зайны сургалтын төв, мультимедиа студи, дижитал агуулга бэлтгэх лаборатори, цахим үнэлгээний төв, ШУТИС-ийн Е-институт, МУИС-ийн мультимедиа студийн техник, технологи, тоног төхөөржмийг ашиглан цахим хичээлээ бэлтгэж, дадлага хийснээр онцлог боллоо. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ