Алт олборлогчид энэ сарын 1-нээс есөн хувийн роялти төлнө
2019 оны 1 сарын 5
Алт олборлогчид энэ сарын 1-нээс есөн хувийн роялти төлнө
Алт олборлогчид 2019 оны I сарын 1-нээс эхлэн есөн хувийн татвар төлж эхлэхээр болж байгаа талаар УУХҮЯ мэдээллээ.

Монголбанкинд алтаа тушааж байгаа аж ахуйн нэгжүүдийн алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй хугацаа 2019 оны I сарын 1-нээс дуусгавар болж байгаа. Үүнийг 2024 он хүртэл таваг жилээр сунгах өөрчлөлт бүхий “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийг УИХ-ын чуулганаар хараахан хэлэлцэж батлаагүй.
Монголбанкны мэдээлж байгаагаар 2.5 хувийн татвар хүчин төгөлдөр байсан таван жилийн хугацаанд алт тушаал өссөн бөгөөд 2014 онд 12.7 тонн байсан бол 2018 онд 22 тонн болж өсжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ