Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг цагдан хорилоо
2019 оны 1 сарын 8
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг цагдан хорилоо
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өнөөдөр үүрийн 04:00 цагийн үед дүүтэй нь хамт цагдан хорьсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, тэднийг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Өчигдөр АТГ-аас Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт байцааж, мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг явуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  Эргэн сануулахад, Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард телевизийн ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" хэмээн ярьсан билээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ