Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт явуулж байна
2019 оны 1 сарын 8
Сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт явуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна. 

Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх юм.

 Нийслэлд 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хяналт шалгалт  энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэв.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ