Жүжигчин Ш.Жавхлан “Соёлын довтолгоо”-нд өртжээ
2019 оны 1 сарын 10
Жүжигчин Ш.Жавхлан “Соёлын довтолгоо”-нд өртжээ
Жүжигчин Ш.Жавхлан “Соёлын довтолгоо”-нд өртөж, саван хэрэглэдэг болсон гэнэ шүү. Энэ талаар тэрбээр “Соёлын довтолгоонд орж саван хэрэглэдэг болох ч бас сонин юм байдаг юм байна лээ шүү” хэмээн хошигножээ. Тэгвэл түүний саван хэрэглэх болсон нь шинэ уран бүтээлтэй нь холбоотой аж.  Тэрбээр “60 жилийн өмнө Монголын түүхэнд нэгэн содон үйл явдал тохиосон нь соёлын довтолгоо хэмээх “ариун цэврийн хувьсгал” байлаа. Өглөө бүр нүүр гараа угааж хэвшихээс эхлээд шүдээ угаах, усанд орох, хумсаа авах, дотуур хувцас өмсөж сурах, цагаан даавуутай хөнжилд унтах, бөөснөөсөө салах зэрэг суурин амьдралын хэвшлийн анхан шатны элементүүд байв” хэмээн шинэ уран бүтээлийнхээ талаар өгүүлжээ. “Mask” продакшн болон “Hulegu Pictures”-ийн хамтын бүтээл "Соёлын довтолгоо" кино энэ сарын 19-нөөс эхлэн дэлгэцэнд гарах юм байна.
Эх сурвалж http://www.info.mn
Жүжигчин Ш.Жавхлан “Соёлын довтолгоо”-нд өртжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ