Т.Дэлгэрмөрөн утааны эсрэг тэмцэл эхлүүлэв
2019 оны 1 сарын 10
Т.Дэлгэрмөрөн утааны эсрэг тэмцэл эхлүүлэв
Дуучин Т.Дэлгэрмөрөн утааны эсрэг тэмцэл эхлүүлж, олон нийтийг ч мөн уриалжээ. Тэрбээр “М.Энхболд, Ц.Элбэгдорж эд нар хамаагүй ээ тэртэй тэргүй цагийн эргүүлгэнд гинжлэгдэнэ. Цаана нь байгаа авилгачид ч зүгээр өнгөрөхгүй. Тэд тэнгэрийн гэсгээлээ хүртэнэ. Цаана чинь жирэмсэн эх, нярай хүүхэд, монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна. Европ, Америк тивд байгаа монголчуудаа гуйж байна! Та нар минь улс Монголынхоо төлөө нэгдээд НҮБ, Юнеско-гийн анхаарлыг татах боломж олцгоогооч. Гурван хөлт сандлын дор жагсаад иргэнийхээ үүргийг эрхэмлэн гийгүүлээч!!! Энд ах дүүс чинь үнэхээр амь насаа барцгааж байна. Эмнэлгээр дүүрэн хордсон хүүхдүүд, хэвлийдээ эндсэн үрс,төрдөө гомдсон эцэг эх, эмээ өвөө, элдэв янзын хос эрхтэнтэй хүмүүс ёо бүр байдагтаа тулчихлаа үнэхээр!!! Зориг гаргаж дуугарах урлаг, спортынхон байтугай зусардаж гүйсэн боломжтой бүхэн зугаа цэнгэл хөөгөөд харийн нутагт хүйтэн өвлийг өнгрөөцгөөж байна. Энд байгаа ядарсан ах дүүс минь эндэж үхээд дууслаа туслаач ээ” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ