М.Дашбалжид: Хану их бүдүүлэг санагдах болсон
2019 оны 1 сарын 10
М.Дашбалжид: Хану их бүдүүлэг санагдах болсон
Загвар өмсөгч М.Дашбалжид “Miss Universe Mongolia” тэмцээний асуулт, хариултын үеэр ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй энэ үеэр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсээс илүү комедичин Хануд дургүйцсэн гэнэ. Тэрбээр “Ерөнхийдөө монголын урлагийн салбарынхан болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэх нь зөв. Тэгж байж л залуучууд үүнийгээ ойлгоно. Гэхдээ тухайн үед “UB Comedy”-гийн Хану гэх залуугийн хандлага нь надад таалагдаагүйэ. Хүнийг шүүмжилж болно, гэхдээ гадаад төрх, шашин шүтлэг, мэдлэгээр нь шүүмжилж доромжлох эрх хэнд ч байхгүй. Тэр тэмцээнд өөрөөс нь дүү, бас эгч хүмүүс ч оролцож байсан. Би “UB Comedy” үзэх дуртай. Хануг ч их дэмждэг байсан. Тэр видеоноос хойш Хану их бүдүүлэг санагдах болсон. Зүгээр шүүмжилсэн бол би шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ шүүмжлэлийг хэзээ ч дооглож тохуурхсан өнгө аясаар хэлж болохгүй. Нэг ёсондоо энэ чинь бусад хүмүүсийг бидний эсрэг турхирч байна гэсэн үг. Надад бол тэгж санагдсан. Тэр үед миний зүгээс бол ер нь их гомдож бухимдсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ