Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой
2019 оны 1 сарын 10
Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой
Нийтийн тээвэр ухаалаг болж, Umoney буюу бид автобусанд смарт картаар үйлчлүүлдэг болоод удаж байна. Тэгвэл ямар нэгэн санамсаргүй байдлаар автобусны ухаалаг картаа гэмтээсэн тохиолдолд картан дахь цэнэглэсэн мөнгөө буцаан авах боломжтой гэнэ.
Гэмтэлтэй Umoney картан дахь үлдэгдэлийн буцаан олголтыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хийдэг юм байна. Үлдэгдлийг шалгах болон хэрэглэгчтэй холбогдох мэдээллийг үнэн зөвийг нягталж үзсэний дараа хэрэглэгчдэд мөнгийг буцаан өгнө. Картын анхны ашиглалтаас хойш 3 сарын доторх гэмтэлтэй картан дахь үлдэгдлийг буцаан олгох боломжтой юм. Харин хэрэглэгчийн хаяж, гээгдүүлсэн, хулгайд алдсан, хэвийн ажиллагаатай Umoney-ийн үлдэгдэл мөнгийг буцаан олгох боломжгүй юм байна.
Эх сурвалж http://www.info.mn
Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой
Umoney картаа гэмтээсэн бол үлдэгдэл мөнгөө эргүүлэн авах боломжтой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ