Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
2019 оны 1 сарын 10
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайд, “Эрдэнэт”-ийн, Ардчилсан намын дарга гэх мэт өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-аас шалгаж цагдан хорьж байгаа энэ үед иргэдийн ихэнхи нь улс төрд “цэвэрлэгээ” хийгдэх нь хэмээн горьдож байгаа бол зарим нь хэлмэгдүүлэлтийн “шинэ давалгаа” үүсэх вий хэмээн эмээнгүй харж байна. 
Ерөнхийдөө Монголчууд бид “ниргэсэн хойно хашгирч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” нь их болжээ. Яагаад бид сумын малын эмч байсан нөхөр ерөнхий прокурор болтлоо цойлж байхад нь дуугараагүй юм бэ? Яагаад өнөө алсын хараатай, мэргэшсэн тэр байтугай түмэн нүдтэй төрийн төлөөлөгч болсон эрхмүүд маань тэр хүнийг шаардлага хангахгүйг мэдсээр байж УИХ-аар батласан юм. Бүгд буруутай. 
Харин материал үзэж байхнээ Д.Дорлигжавыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 05 сарын 10-ны өдрийн Е/17 тоот (Зөвшилцөх тухай) захирамжийн дагуу 2010 оны 5 сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүдийн 94,5% дэмжин улсын ерөнхий прокуророор сонгосноос бараг 2 жилийн дараа буюу 2012 оны 04 сарын 19-ний өдөр иргэн Э.Эрдэнэжамъян Үндсэн хуулийн цэцд “Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай” мэдэгдэл хүргүүлж байсан байх юм. 
Тухайн үед иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийн дагуу цэц шийдвэр гаргалгүй нилээд удсан бөгөөд түүний мэдэгдэлд дурдагдсан “...хуульчийн мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй...” гэсэн үндэслэлийг арилгахын тулд ажлаа аваад хоёр жил болчихоод байсан Ерөнхий прокурордоо Сүхбаатар дүүргээс хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн баримт бүрдүүлээд иргэн Э.Эрдэнэжамъянгийн мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн захирамжилж байж. Цэц нь өөрөө иргэний мэдэгдэлд хариу өгөх хуулийн хугацаагаа зөрчин байж ерөнхий прокуророо хамгаалсан түүх ийм ажгуу. 
Д.Дорлигжавын нэрийг УИХ-д зөвшилцүүлэхээр оруулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамж ч Үндсэн хуулийг зөрчсөн байхад тэд хамгаалан үлдсэн. Тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ч тэр УИХ-ын гишүүд ч энэнд анхаарал хандуулалгүй “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрсөн байгаа нь харамсалтай. УИХ-ын гурван гишүүн (Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Сүхбаатар) нар татгалзсан байгаа боловч протоколд * тэмдэг тавьсныг харахад санал хураах үеэр чуулганы танхимд байгаагүйгээс товчлуур дарагдаагүй бололтой. 
Үндсэн хууль зөрчин сонгогдсон прокурор “хүчийг аван” олон ч компани, аж ахуйн нэгж, хувь хүнийг дарамтлан мөнгө авч өнөөх “шударга бусын хонгил”-оороо чирсэн байж болзошгүй тул өнөөдөр АТГ-аар шалгуулж байна. Тухайн үед нь Хууль зүйн байнгын хорооны эрхэм хуульч гишүүд, УИХ-ын ядаж ганц гишүүн эсэргүүцэн хууль ёсоо шааардсан бол, хоёр жилийн дараа ч хамаагүй Үндсэн хуулийн цэц шударга ажиллаад түүнийг эгүүлэн татсан бол гэж бодогдоно.
Өнөөдөр “60 тэрбум”-ын толгойлогч байсныг нь мэдсээр байж намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан М.Энхболдыгоо огцор гээд намынхан нь жагсаж байгаа нь агаар нэгэн бусуу? 
Сануулахад анх “60 тэрбум”-ын бичлэгийг ч Э.Эрдэнжамъян анх дэлгэж байсан юм. 
Г.Ариунчулуун

Эх сурвалж http://www.info.mn
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Э.Эрдэнэжамъян Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцэд хандаж байжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ