Зүрхний бүсгүй
2019 оны 1 сарын 10
Зүрхний бүсгүй

Нууцалсан бүхнийг минь хэлүүлж чаддаг чи миний бүсгүй
Нуугдаж цочоох дуртай хүүхэд зантай зүггүй бүсгүй
Наран адил илчээрээ төөнөсөн зүрхний бүсгүй
Намайг өөртөйгөө эвлүүлсэн үргэлж хайрлам бүсгүй

Тансаг үгсийг эвэлгэж гаргадаг зураг шиг бүсгүй
Танхил төрх нь болорт шингэсэн зүүдний бүсгүй
Танил мэдрэмжийг амсуулж чадсан ганцхан бүсгүй
Тааламж оюуныг сэргээж торддог гайхам бүсгүй

Бусдыг мартуулж бодолд өнжсөн инээд бүсгүй
Бурууг өгч үгүйсгэмгүй зөв замын эхлэл бүсгүй
Буртаг суугаагүй цаас шиг гэгээхэн бүсгүй
Бурам шиг амтнаас нь уйдамгүй дурлаад ханахгүй бүсгүй

Халамж хайраараа татсан ялдам аальтай бүсгүй
Хардаж биесээ зовоодоггүй итгэл тарьсан бүсгүй
Хачин сонин зүйлсийг бэлэглэж чаддаг бүсгүй
Харамсах шалтаг олгоогүй эргэлзээ үгүй бүсгүй

Бумба овогтой Баасанбадам 2019-01-03-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ