Нора нэвтрүүлгийнхээ оролцогчидтой хамт ”шоудав уу”
2019 оны 1 сарын 11
Нора нэвтрүүлгийнхээ оролцогчидтой хамт ”шоудав уу”

MNTM-ийн шүүгч Нора тэмцээнийхээ оролцогчидтой хамт зургаа авахуулсан нь олон нийтийн дургүйцлийг багагүй хүргээд байгаа юм. Учир нь MNTM нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийн төрсөн өдөр болж, Нора бусад оролцогч охидын хамт бялуу хувааж, баяр хүргэсэн аж. Уг нь бол ANTM нэвтрүүлгийн шүүгч нь нэвтрүүлэг дуусаагүй байхад оролцогчидтойгоо хамт баяр тэмдэглэх нь битгий хэл уулзах ч боломжгүй байдаг аж. Энэ талаар олон нийтийн сүлжээнд нэлээд маргаан дэгдсэн бөгөөд "Хэрэв Тайра өөрийн нэвтрүүлгийн оролцогчидтой ингээд зургаа авахуулсан бол шууд хөөгдөнө" гэх зэргээр хүмүүс бичиж байгаа юм. Гэтэл шүүгч Норад албан ёсны эрхтэй гэх энэ нэвтрүүлгийн дүрэм журам үйлчилдэггүй бололтой. Харин ч хийсэн үйлдлээ зөвтгөж "1-р сарын 4-нд оролцогч Одонтунгалагийн төрсөн өдөр болж өнгөрсөн байсан учраас би хувийн зүгээс торт авч төрсөн өдрийн мэнд хүргэсэн, хамт дурсгал болгон зургаа авахуулсан. Төрсөн өдрийн торт бариад зургаа авуулах нь гэмт хэрэг гэж үү? амьдралд тохиолддог л энгийн үйл явдал" хэмээн өөрийгөө өмөөрөөд авчээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ