Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртэв
2019 оны 1 сарын 11
 Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртэв

Индонезийн нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн өчигдөр/01.10/ эхэллээ. Тус  тэмцээнд манай улсаас ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын дугуй холбоо /МДХ/-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар  оролцож буй.
Тэмцээний эхний өдөр “Scratch” буюу бөөн гараанд ОУХМ Б. Тэгшбаяр уралдаж, мөнгөн медаль хүртсэн байна. Түүний урд Тайландын тамирчин орсон бол гуравт Хонконгийн дугуйчин хурдалжээ.
Хуваарийн дагуу ОУХМ Б. Тэгшбаяр маргааш/01.12/ 20:00 цагаас “Point race” буюу оноо цуглуулах уралдаанд уралдах юм байна. Харин ОУХМ С.Жамбалжамц өнөөдөр 08:00 цагаас “Omnium” буюу олон төрөлт уралдаанд хурдаа сорьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ