Таны элэг өөхөлж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ
2019 оны 1 сарын 12
Таны элэг өөхөлж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ
Архинаас үүдэлгүй/шалтгаалаагүй элэгний өөхлөлт – бие махбодид маш их хор уршигтай хүнд өвчинд тооцогддог. Үүнээс гадна орчин үед түгээмэл болоод байгаа юм. Бидний бага байхаас л архи, тамхи, эрүүл бус хооллолт нь элгэнд муугаар нөлөөлдөг гэдгийг ойлгуулж ирсэн.

Зөвхөн эдгээр шалтгаанууд нь элэг өвдөхөд нөлөөлдөгүй нь харамсалтай. Өнөөдөр та бүхэндээ архинаас хамааралгүй элэгний өөхлөлтийн талаар танилцуулна – та энэ хүнд өвчний талаар зайлшгүй мэдэж байх ёстой.

Ямар учиртай өвчин бэ?

Архинаас үүдэлгүй элэгний өөхлөлт гэх энэ өвчин сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад их түгээмэл болж байна, ялангуяа барууны орнуудад. АНУ-д гэхэд л элэгний архаг өвчинтэй гэсэн оношийг ойролцоогоор 80-100 сая хүнд тавьж бүртгэжээ.

Эрсдэлийн хүчин зүйлс Архинаас үүдэлгүй элэгний өөхлөлт өвчин нь насанд хүрэгчдийн дунд түгээмэл байна, ялангуяа 40-өөс 50-иад насныхны дунд. Энэ насныхан өөхлөлт болон чихрийн шижин зэрэг хүчин зүйлийн улмаас зүрхний өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэйд тооцогддог. Мөн энэхүү нөхцөл байдал нь бодисын солилцооны хам шинжтэй ч холбоотой.

Уг хам шинж хэд хэдэн өвчлөлийг өөртөө агуулж байдаг, жишээ нь, өөхлөлт, тосны хэмжээ нэмэгдэх, цусны өндөр даралт, цусан дахь триглицеридийн хэмжээ нэмэгдэх зэрэг ажээ.

Эрсдэлийн өөр бусад хүчин зүйлс:

Холестерины өндөр хэмжээ Цусан дахь триглицеридийн хэмжээ ихсэх Хурдацтайгаар турах Эмийн эмчилгээ, дур мэдэн нэмэлт тэжээл хэрэглэх Өндгөвчний зарим нэг өвчлөл Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж идэвхгүй болох   Шинж тэмдэг Ядрах, нойрмоглох, бие сулрах Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, баруун хавирганы доогуур хөндүүрлэх Судас “од” болж зангирах Дотор муухайрах Арьс загатнах Шарлах Харааны чадвар буурах Цус алдах

Архинаас үүдэлгүй элэгний өвчлөл болон циррозын үеэр илрэх тодорхой шинж тэмдэг: Гэдэс хэмжээгээрээ томрох Гэдэсний ил судас бүдүүрч тодрох Дэлүү томрох Арьс, нүд шарлах Хэрвээ танд эдгээр эсвэл эдгээр шинж тэмдгийн зарим нэг нь илэрч байгааг анзаарсан бол, мөн элэг орчмоор өвдөж таагүй мэдрэмж төрж байгаа бол заавал эмчид үзүүлэх шалтгаан болж байгааг анхаараарай.

Архинаас үүдэлгүй элэг өөхлөх өвчний эрсдэлийг хэрхэн багасгах вэ?

Эрүүл хооллолтын дэглэм сонгоно. Хоол нь жимс, ногоо, бүхэл үр болон эрүүл тосоор баялаг байх ёстой. Эрүүл жин бариарай. Хэрвээ илүүдэл жингээр шаналж байгаа бол анхаарал хандуулах цаг болжээ. Авах калорио тооцоол, спортоор хичээллэж ачаалал ав.

Дасгал хий. Хэдий илүүдэл жингийн асуудалгүй байсан ч гэсэн биеийн махбодийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй, өөрөөр хэлбэл спортод цаг гаргахыг хичээ. Гүйлт, йог, фитнес, усанд сэлэлт эсвэл өөрийн хичээллэх дуртай спортын ямар ч төрөл байж болно. Мөн хүн болгон эрүүл мэнддээ анхаарал тавих ёстойг бүү мартаарай. Хэрвээ ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн бол шууд эмчид үзүүлж байх хэрэгтэй. Эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ