Маргааш хурдан болоосой
2019 оны 1 сарын 17
Маргааш хурдан болоосой

Б.Мөнх-Оргил хуудаснаас

Маргааш хурдан болоосой
Маргаашийг л би үзмээр байна
Маргааш би энэ шүлгээ
Мандах наранд уншмаар байна

Сөөм сөөмөөр өсөх ачийгаа хармаар 
Маргааш хурдан болоосой
Сөөсгөр үрээ шулганан ярихыг сонсмоор
Маргааш хурдан болоосой
Тулгар биетэй хань минь өвдөөд орлоо
Маргааш хурдан болоосой
Тун ч хөөрхөн охинтой танилцлаа
Маргааш хурдан болоосой

Маргааш хурдан болоосой
Маргаашийг л би үзмээр байна
Маргааш би энэ шүлгээ
Мандах наранд уншмаар байна

Гараас нь хөтлөөд алхаж үзлээ
Маргааш хурдан болоосой
Ганц л ёслох хурим
Маргааш хурдан болоосой
Хорин жилийн ойгоо тэмдэглэнэ
Маргааш хурдан болоосой
Хоёулаа үүрд хагацахгүй
Маргааш битгий дуусаасай

Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.12-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ