Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2019 оны 1 сарын 18
Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 17-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, 2019 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Уулзалтын  үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа. Тэрбээр “2019 он уул уурхайн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, ач холбогдолтой жил байх болно гэж бид тооцон ажиллаж байна. Уул уурхайгаас орж байгаа хөрөнгө оруулалт нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа чухал салбар. Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал байгааг онцлон хэлмээр байна” гэлээ.
Салбарын сайд мөн Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил амжилттай явагдаж байгааг дурдаад, үйлдвэрийн бүтээн байгууүлалтыг 2019 оны есдүгээр сараас эхлүүлэхээр шуурхайлан ажиллаж байгааг хэллээ. Мөн Геологийн салбарт энэ онд гео мэдээллийн сан болон газрын ховор элементийн төслийг боловсруулж батлуулах, уул уурхайн салбарт эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгааг хэлсэн юм.
2018 онд УУХҮЯ-ны Засаг дарга нартай хамтран ажилласан гэрээний биелэлт 84.2 хувьтай гарчээ.  Хамтран ажиллах гэрээний үнэлгээний дүгнэлтээс харахад Баянхонгор аймаг хамгийн өндөр буюу 92 хувийн үнэлгээтэй байгаа бол Дорнод аймаг хамгийн бага буюу 56.4 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Сайдын танилцуулгын дараа Засаг дарга нар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Улсын эдийн засгийг үүрч байгаа уул уурхайн салбарын үйл ажиллааг орон нутгийн удирдлагууд дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Гэхдээ эртнээс тахин шүтэж ирсэн тахилгатай газар, аялал жуулчлалын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй болохыг салбарын яамнаас мэдэгдсэн юм.
Ингээд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 21 аймгийн онцлог тус бүрт зохицуулан бэлдсэн гэрээг Засаг дарга нартай  байгууллаа. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ