”Aquaman” аалзнаас айдаг
2019 оны 1 сарын 18
”Aquaman” аалзнаас айдаг
“Хаан ширээний тоглоом” киноны од, жүжигчин Жейсон Момоа “Aquaman” кинонд усны хүний дүрийг бүтээсэн билээ. Энэхүү кино нээлтээ хийсэн цагаасаа ашиг орлогоороо тэргүүлээд байгаа юм. Тэгвэл усны хүсний дүрийг бүтээсэн жүжигчин Жейсон Момоа киноныхоо талаар "Сэтгэл хөдлөхийн аргагүй үйл явдалтай учирсан бүтээл" гээд киноны саналыг хүлээн авсан тухайд "Зохиол надад таалагдсан. Мөн хамтран тоглосон уран бүтээлчид их таалагдсан. Ер нь бүгд л надад таалагдсан. Нэгт энэ дүрийг надаас илүү бүтээх хүн байхгүй. Энэ дүрийг би л бүтээж чадна" хэмээн ярьжээ. Тэгвэл хүчирхэг усны хүн маань амьдрал дээр шавжнаас айдаг гэнэ шүү. Энэ талаар тэрбээр "Би шавжнаас их айдаг. Тэр тусмаа аалз. Би хүчирхэг, ууртай харагддаг ч аалзнаас айдаг. Энэ бол үнэн" хэмээн ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ