Тэргэл сар бид хоёр
2019 оны 1 сарын 22
Тэргэл сар бид хоёр
Тэргэл сар бид хоёр тэврэлдэж хонолоо
Тэр миний ѳвѳрт дулаацах гэж 
Би түүний ѳвѳрт гэрэлтэх гэж 
Тэргэл сартай би тэврэлдэж нэг хонолоо

Би түүний гайхам туяаг магтаж шагшлаа
Тэр миний сайхан биеийг таалан шогшлоо
Саранд би атаархаж гэрэлт туяанд нь уусаж хонолоо
Сар харин надад атаархаж санаа алдан гиюүрч хэвтлээ

Огторгуйг гийгүүлэгч саран авхай та юунд
Олиг муутай хүмүүний биед ингэтлээн атаарахнам бэ
Чи над шиг ганцаардан хүйт дааж үзээгүй шүү дээ
Би сая ухаарч ѳѳрийгѳѳ сарны хажууд жаргалтайгаа мэдлээ...

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ