М.Энхболд: Цагаан сараас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдоно
2019 оны 1 сарын 25
М.Энхболд: Цагаан сараас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдоно

УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж байна. Нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг 20 минутын өмнө өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. Үүний тулд УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, яаралтай горимоор хэлэлцэх захирамж гарах ёстой. Тогтоолын төслийг хэзээ хэлэлцэх вэ, гэх асуудлаар өнөөдөр 13.00 цагаас УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, шийдвэр гаргана. Энэ асуудлыг өргөн барихтай холбогдуулж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон.
Өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах хамгийн боломжтой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гараг байгаа. Иймээс энэ өдрийн 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх саналтай байгаа талаар саналаа солилцсон. Энэ асуудлыг 29-ны өдөр хэлэлцэх нь учир шалтгаантай. УИХ-ын даргыг чөлөөлөх хууль өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч “Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалт Дэгийн тухай хуульд бий. Төрийн мэдээлэл сэтгүүл 28-ны даваа гарагт “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэнэ. Мөн асуудлыг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй, иймээс хуулийн дагуу ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцэн, шийдвэрлэнэ. Миний зүгээс хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйлгүй гэдгээ өмнө ч мэдэгдэж ирсэн. Иймээс тогтоолын төслийг хуулийн дагуу хэлэлцэж, удахгүй болох уламжлалт цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, Төрийн гурван өндөрлөг золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх” гэлээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ