Ирина Шейк: Гэр бүл бол энэ орчлонгийн хамгийн чухал зүйл
2019 оны 1 сарын 25
Ирина Шейк: Гэр бүл бол энэ орчлонгийн хамгийн чухал зүйл

Супермодель Ирина Шейк ээж болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл модель бүсгүй ээж болоод илүү сайн болж өөрчлөгдсөн гэнэ. Тэрбээр “Эх хүн болно гэдэг энэ орчлонгийн хамгийн агуу зүйл. Ээж болсноороо амьдрал минь өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Харин ч намайг илүү сайн болгон өөрчилсөн. Гэр бүл бол энэ орчлонгийн хамгийн чухал зүйл юм" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр төрөөд хэвийн жиндээ хурдан хүрч чадсан талаараа "Би  хэт ягаан туяаны саунд орсон. Миний шимтэн дурлаж буй үйлчилгээ. Энэ нь биеийг дотроос дулаацуулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Би долоо хоногт нэг, хоёр удаа очиж ордог. Учир нь нэг удаа хэт ягаан туяаны саунд ороход 600 калори шатааж болно. Мөн биеийн арьс илүү чангарна" хэмээн ярьжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ