Өглөөг зөв эхлүүлэх найман алхам
2019 оны 1 сарын 25
Өглөөг зөв эхлүүлэх найман алхам


Эрт бос

Оройтож боссоноор сэтгэлзүйд тайван бус, түгшүүртэй мэдрэмжийг бий болгож, өглөөний цайгаа уулгүй гарах, чухал зүйлсээ гэртээ мартах гээд олон сөрөг зүйлсийг дагуулж, өглөөг зөв эхлүүлэх үлдсэн долоон  алхмыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэнэ.

Инээмсэглэ, эерэг зүйл бод 

Инээмсэглэхэд үүсдэг булчингийн хөдөлгөөнөөр тархинд аз жаргалын гормон ялгарч байдаг.

Ороо хураа

Өглөө бүр ороо хурааж заншсанаар тухайн өдрийн хамгийн эхний ажлаа амжилттай гүйцэтгэж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.

Шүдээ угаа, хэлээ цэвэрлэ

Мэдээж өглөө бүр шүдээ угааж, хэлнийхээ өнгөрийг цэвэрлэх хэрэгтэй. 

Шингэнээ нөх 

Нэг аяга бүлээн ус заавал уу. Шөнийн турш шингэн хэрэглээгүй тул өглөөд аль болох хурдан шингэнээ нөхөж авах нь чухал байдаг.

10  минут сунгалтын дасгал хий 

Хөшсөн булчингуудаа суллаж, цусны эргэлтээ нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд нэн тустай.

Бясалгал хий 

Өглөөд амьсгалаа гүнзгий авч, гарган гуравхан минутын бясалгал хийхэд сэтгэл санаа тайвширч, дархлаа сайжирч, төвлөрөх чадвар нэмэгддэг.

Эрүүл өглөөний цай уу 

Өглөөний цайнаасаа хэрэгтэй амин дэмүүдээ авч, эрч хүчээ нөхөөрэй.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ