Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2019 оны 1 сарын 25
Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

 Баянзүрх дүүргийн орон сууц хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн, ойн төгөл байгуулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн дарга болон Дүүрэг хөгжлийн төвийн мэргэжилтэн болон бусад холбогдох албаны хүмүүс байгаа юм. Тус хуралд Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Гансэлэм оролцож СӨХ болон бусад холбогдох хүмүүст заавар, зөвлөгөө өглөө. Энэхүү хуралд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, иргэдийн амьдрах орчинг таатай болгож буй нийт 18 сууц өмчлөгчдийн холбоод хамрагдсан байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ