Мөнгө үгүйн зовлон бол
2019 оны 1 сарын 29
Мөнгө үгүйн зовлон бол

Б.Мөнх-Оргил хуудаснаас

Мөнгө үгүйн зовлон бол
Чиний залхуугийнх юм
Мөрөөдөл үгүйн зовлон бол
Чиний хэнэггүйнх юм
Хайр үгүйн зовлон бол
Чиний шалигийнх юм
Хань үгүйн зовлон бол
Чиний хуурамчийнх юм

Анд үгүйн зовлон бол
Чиний авир тавьтаргүйнх юм
Ах дүү үгүйн зовлон бол
Чиний ааш зангүйнх юм
Аав ээж үгүйн зовлон бол
Чиний хувь тавилангийнх юм
Аз жаргал үгүйн зовлон бол
Чиний хомхой сэтгэлийнх юм аа

Амжилт ололтгүйн зовлон бол
Чиний зорилго тэмцэлгүйнх юм
Алдар хүндгүйн зовлон бол
Чиний тэвчээр буйргүйнх юм
Баялаг үгүйн зовлон бол
Чиний тууштай зүтгэлгүйнх юм
Баяр үгүйн зовлон бол
Чиний гэюүрч өнгөрүүлсэн өдрүүд юм

Чи л зовж бусад нь жаргаж,
Чи л жаргаж бусад нь зовж амьдрахгүй
Чиний зовлонгийн хагас нь чинийх
Чиний жаргалын хагас нь ч чинийх,
Үлдсэн нь тавилангийнх юм
Өндөр язгуураас чамд ирсэн хувь юм
Өнгөлж тордоод өөдөө гарна уу
Өмхийрч хэвтээд доошоо орно уу
Чиний ухаан мэднэ …
Чиний төөрөг мэднэ …

Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.06-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ