Дуэйн Жонсон улс төрд хүч үзнэ
2019 оны 1 сарын 30
Дуэйн Жонсон улс төрд хүч үзнэ

Холливудын алдарт жүжигчин, "Галзуу хурд" киноны од Дуэйн Жонсон улс төрд хөл тавих гэнэ. Энэ тухайд тэрбээр "Би удахгүй улс төрийн карьераа эхлүүлэх болно. Кино урлагт амжилт олсон шиг улс төрд ч гэсэн амжилт олно гэдэгтээ итгэлтэй байна.
Би Ерөнхийлөгч болмоор байна. Энэ бүхэн бүтэхгүй байж мэднэ. Гэхдээ би бууж өгөхгүй. Би хэзээ ч бууж өгч байгаагүй. Магадгүй 2024 он эсвэл 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох юм" хэмээн ярьжээ.  Мөн тэрбээр "Улс төрийг би амархан гэж бодохгүй байна. Би сайтар бэлтгэгдснийхээ дараа хүч үзэх болно" хэмээсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ