“ONE COMMUNITY” ТӨСӨЛ - Би хүүхэд хамгаалагч
2019 оны 1 сарын 31
“ONE COMMUNITY” ТӨСӨЛ - Би хүүхэд хамгаалагч
JCI Монгол байгууллагын Удирдлагын багийн гишүүд ЦЕГ-ын Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, удирдлагын төлөөлөлтэй 2018 онд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцаж, 2019 онд төслийг ямар шатанд хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
ЦЕГ-ын Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх хэлтсээс ЦЕГ-т тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Үүнд:
Одоогоор:
- Хөдөлгөөний аюулгүй байдлын улмаас 2018 онд 3000 орчим осол гарч, 600 орчим хүн нас барж, 66 хүүхэд буй 2 анги хүүхэд осолд өртөн амь насаа алдсан байна.
- Танхай болон бусдын биед санаатай, санамсаргүй байдлаар халдах, гэмтээх гэмт хэргийн дуудлага 2018 он буюу өнгөрөгч оны байдлаар 600 мянга гаруй бүртгэгдснээс бусдын биед халдаж амь насанд хүрсэн 189 тохиолдол, 8,812 хүн эрүүл мэндээрээ хохирсон гэж бүртгэгджээ.
Энэхүү төслийн уулзалтын хүрээнд 2019 онд:
1. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүчирхийлэлээс хамгаалах
2. Зам тээврийн ослын гаралтыг бууруулах болон эцэг, эхчүүд хөдөө орон нутаг болон гарцтай, гарцгүй газарт осол гаргаж байгааг нийгэмд урьдчилан сэргийлэх тал дээр 
3. Танхай болон бусдын биед санаатай, санамсаргүй байдлаар халдах, гэмтээх гэмт хэргийн гаралтыг бууруулах болон уриалга гаргаж, цахим орчинд эерэг хандлагад уриалах тал дээр хамтран ажиллахаар болж байна.
Эх сурвалж http://www.info.mn

Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ