Маргот Робби Харли Квинний дүрд дахин тоглоно
2019 оны 1 сарын 31
Маргот Робби Харли Квинний дүрд дахин тоглоно
Холливудын жүжигчин Маргот Робби "Suicide Squad" буюу  "Үхлийн салаа" киноны Харли Квинний дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй энэхүү дүрдээ дахин тоглох гэнэ. Тодруулбал,  "Үхлийн салаа"  киноны дараа тус цувралын хоёр дахь хэсэг болох “DC Comics“ комик номны үйл явдлыг өгүүлэх “Birds of Prey" киног бүтээх болсон учраас тэрбээр Харли Квинний дүрийг дахин амьдруулах аж. Маргот Робии өөрийн инстаграмдаа Харлигийн дүрийнхээ зургуудыг “Намайг санасан уу? Харли Квинн байна” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ