Өвөл үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй
2019 оны 1 сарын 31
Өвөл үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үг бий. Тэгвэл улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг аж. Ялангуяа  +40 хэмээс -40 хэмийн халуун хүйтэнд зохицож амьдардаг бидний хувьд  үсээ улирал бүрд өөр өөр үсний арчилгаа  шаарддаг. 

Ингээд та бүхэндээ өвөл  үсээ хэрхэн  арчлах тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 
Өвлийн улиралд хүний үс  чийгээ байнга алдаж байдаг тул чийгшил сайтай  шампунийг сонгоорой. 

1.    Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй  шампунийг заавал хэрэглээрэй 

2.    Нойтон үстэй гадна гарч хэрхэвч болохгүй. Толгойны өвчинтэй  болохоос гадна үс хугарах  аюултай 

3.    Химийн бодис ихээр агуулсан  шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулдаг учир өвөлд ийм шампунь сонгоод хэрэггүй 

4.    Өвөлд  үсээ сул задгай тавих гэсний хэрэггүй. Үс нь өвлийн үстэй хувцастай цахилгаанжиж хуурайшдаг байна.    

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ