”Гүнжийн өдрийн тэмдэглэл” үргэлжлэх үү
2019 оны 1 сарын 31
”Гүнжийн өдрийн тэмдэглэл” үргэлжлэх үү

Холливудын алдарт жүжигчин Энн Хэтэвуэйн гол дүрийг нь бүтээсэн  "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны гуравдугаар ангийн зохиол бичигдсэн талаар  2017 онд мэдээлэл гарч байв. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл кино хийгдээгүй байгаа юм. Тэгвэл жүжигчин  Энн Хэтэвуэй  "Гүнжийн өдрийн тэмдэглэл 3" киноны тухай ярьжээ. Тэрбээр "Киноны зохиол аль хэдийнэ бэлэн болчихсон. Та бүхэн энэ кинонд хайртай шиг бид ч бас маш их хайртай. Төгс төгөлдөр биш л бол бид үүнийг хийхгүй байх байсан. Бэлэн болтол нь ямар нэг тодорхой зүйлийг хэлж чадахгүй нь. Гэхдээ бид бүхэн хичээн ажилласаар байгаа" гэсэн байна. Тэгэхээр "Гүнжийн өдрийн тэмдэглэл 3" кино  үзэгчдийн хүртээл болох эсэх нь цаг хугацааны асуудал бололтой.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ