Яруу найрагч Д.Урианхай Нобелийн шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшлээ
2019 оны 1 сарын 31
Яруу найрагч Д.Урианхай Нобелийн шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшлээ

Яруу найрагч, зохиолч Д.Урианхай Нобелийн шагналд хоёр дахиа дэвшээд байна. Тодруулбал, 2019 оны утга зохиолын салбарын нобелийн шагналд дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард нобелийн хорооноос утга зохиолын шагналд нэр дэвшүүлж байсан юм. Тэрбээр өөрийн шагналд нэр дэвшсэн тухайд "Нобелийн шагнал амар олдох хоол биш байх аа.  Би өөрөө ч мэдээгүй суутал наагуур нь шуугиад байх юм. Миний ойлгосноор, Шведийн Нобелийн шагналын хорооноос Монголын шинжлэх ухааны академид зохиолчдоос нэр дэвшүүлэх урилга ирүүлсэн. Энэ дагуу 2018 онд миний нэрийг дэвшүүлсэн. Гэхдээ нууцаар гурван хүний нэрийг дэвшүүлж, санал хураасан юм билээ. Санал хураалтаар миний нэрийг сонгосон. 2018 оны утга зохиолын Нобелийн шагналын тухайд, ёс суртахууны будлиан гарсан учраас нэг ч зохиолчид өгөөгүй. Харин 2019 онд болгохоор хойшлуулсан юм билээ. Тэгээд л манайхан миний нэрийг дахиад явуулсан юм даг уу даа" хэмээн ярьжээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ