Г.Занданшатар: Төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлнэ
2019 оны 1 сарын 31
Г.Занданшатар: Төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлнэ


МАН-ын Удирдах зөвлөлийн  хуралдаанаар   УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг МАН-ын дарга У.Хүрэлсүх санал болгосон байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжсэн байна. Улмаар УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт хийж, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгоно. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл, төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлнэ" хэмээсэн юм. Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн, УИХ-д оруулж хэлэлцүүлэх аж.      
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ