Иргэн бүр аврагч
2019 оны 1 сарын 31
 Иргэн бүр аврагч
JCI Улаанбаатар байгууллага, Сонгинохайрхан дүүрэг, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэгтэй хамтран 2019.01.25-ны өдөр “АНХНЫ ТУСЛАМЖ” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, JCI Улаанбаатар салбар байгууллагын ерөнхийлөгч 2019 оны Ө.Мөнхдаваа, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Алтансүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Төслийн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн багш, ажилчид нарыг сургахаас гадна цэцэрлэг бүрт анхны тусламжийн хэрэгсэл, анхны тусламжын мэдээллийн булан бэлдэж өгөх юм.
Хөгжиж буй улс орнуудад хурдацтай хотжилт явагдаж буйтай холбоотойгоор хүн амын нягтаршил болон цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн орчинд золгүй тохиолдол гарах, өвчин эмгэг үүсэх эрсдэл ихсээд байна. Хүүхэдтэй ойр ажилладаг байгууллага, иргэдэд анхны тусламж, үйлчилгээг хурдацтай, тогтвортой өргөжүүлэх шаардлага гарч байна. Тиймээс АНХНЫ ТУСЛАМЖ төслийг ИРГЭН БҮР АВРАГЧ уриатайгаар JCI Улаанбаатар салбар байгууллага 2013 оноос санаачлан хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд анхны тусламжийн талаар цэцэрлэгийн багш, ажилчид нарт мэдлэг олгох замаар тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, анхны тусламж үзүүлэгчийн чадавхийг сайжруулна. Мөн 24 цагийн үйлчилгээтэй дүүргийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор засвар үйлчилгээ болон тодорхой тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөөд байна. 
Эх сурвалж http://www.info.mn
 Иргэн бүр аврагч
 Иргэн бүр аврагч
 Иргэн бүр аврагч
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ