Ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
2019 оны 2 сарын 1
Ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
“Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн босгон дээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд үе үеийн ахмад ажилтан, зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Хорооны дарга, доктор С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан нар Ахмадын зөвлөлийн 15 гишүүнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, энэ онд Монгол Улсад санхүүгийн бие даасан зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 25, Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны  13 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн, баяр хүргэсэн юм.
Хороо Ахмадын зөвлөлтэйгөө байнгын нягт хамтран ажилладаг бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар тэдний санал шүүмжийг сонсож, туршлага, мэдлэг, чадвараас нь суралцан, бүтээлч санаа оноо, заавар зөвлөлгөөг авдаг. Энэ удаагийн уулзалтаар Хорооны удирдлагууд өнгөрөгч 2018 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн салбарт гарсан ахиц, өөрчлөлтийг танилцуулж, зарчмын асуудлуудаар санал солилцон, зөвлөгөө авсны зэрэгцээ түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулах ажлуудад ахмад настнуудынхаа заавар зөвлөмжийг авах, тэднийг гар бие оролцуулж хамтран ажиллах талаар зөвлөлдөн ярилцсан юм.
Эх сурвалж http://www.info.mn
Ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
Ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ