Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо
2019 оны 2 сарын 2
Хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн сургалт боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ жилийн анхны сургалтад хамрагдсан 30 иргэнээс 12 нь мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээгээ гардан авч, мэргэшсэн хөтөч, тайлбарлагчийн эгнээд нэгдэн ороод байна.

Энэ удаагийн сургалт нь Дэлхийн Хөтөч, тайлбарлагчдын холбооноос бэлтгэгдсэн сургагч багш, хөтөлбөрөөр зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. 

Дараагийн сургалт 2, 3, 5, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачлагаар тавдугаар сарын сургалтыг Хотын аяллын мэргэшсэн хөтөч, тайлбарлагчдаар бэлдэнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ