Үрчлээ бүхэн учиртай
2019 оны 2 сарын 12
Үрчлээ бүхэн учиртай
Эмч нарын үзэж байгаагаар зарим нэг тодорхой үрчлээ нь дотор эрхтний өвчлөлтэй холбоотой гэж үзэж байна.

Дотор эрхтний өвчлөл Хятадын анагаахын шинжлэх ухааны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар хүний нүүрний тодорхой хэсэгт үүссэн үрчлээ нь эрч хүчний дутагдалтайг илтгэж болно гэжээ. Тэдний үзэж байгаагаар хүний дотор эрхтэн болон нүүр царай харилцан холбоотой аж.

1. Духны үрчлээ

Толгой нь ихээр өвддөг хүмүүсийн духанд үрчлээ их суудаг. Үрчлээний гүнээр өвчлөлийн хэмжээг тодорхойлно. Тасалдсан үрчлээ нь мэдрэлийн системийн өвчлөл буюу депрессийг илтгэнэ. Босоо үрчлээ нь гэдэс ходоодны асуудалтайг илэрхийлнэ. Энэ үрчлээ нь зүүн тийш хазайсан байвал – дэлүү, баруун тийш бол элэг эсвэл цөсний хүүдийн өвчлөлийн дохио болно. Эмчид эдгээр эрхтнүүдээ үзүүлж шинжилгээ өгөөрэй. Огтлолцсон үрчлээ бол остеохондрозтой, хөндлөн үрчлээ – нуруу нугасны асуудалтайг илтгэнэ.

2. Нүд орчмын үрчлээ Нүдний доор уут үүссэн бол – бөөрний асуудалтай.

Харин нүдний эргэн тойрон жижиг үрчлээснүүд гарсан бол амин дэмийн дутагдал эсвэл нойргүйдлийн шалтгаантай.

Нойрны асуудлыг шийдэж чадвал үрчлээ арилна. Нугасны сарвуу гэх үрчлээ нь гэдэс ходоодны өвчлөлтэй холбоотой. Мөн ойрын хараа муудсан, нүдээ анивчуулдаг хүмүүст үүснэ.

Нүд хонхойж үрчлээ суувал давсагны өвчлөлийг илэрхийлнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ