Викториа Бекхэм амьтны эрхийг хамгаална
2019 оны 2 сарын 13
 Викториа Бекхэм амьтны эрхийг хамгаална


Дизайнер Викториа Бекхэм амьтны эрхийг хамгаалагчдын уриалгыг дэмжиж, өөрийн загвартаа амьтны үс, могойн үс ашиглахгүй гэжээ. Тодруулбал, амьтны эрхийг хамгаалагчид жил гаруйн өмнө нь загвар зохион бүтээгчдийг амьтны үслэг эдлэлээс татгалзах уриалга гаргасан байдаг. Тэгвэл Викториа Бекхэм энэхүү уриалгыг дэмжсэн байна. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч "Victoria Beckham” брэнд цаашид олон нийтэд танилцуулах загварууддаа амьтны үслэг эдлэл болон могойн арьсыг оролцуулахгүй. Бид байгаль орчинд хор хөнөөл учруулахаас татгалзаж, цаашид амьтны эрхийг хамгаалагчдыг дэмжин ажиллана" гэсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ