“2000” түүхэн уран сайхны кино нээлтээ хийнэ
2019 оны 2 сарын 15
“2000” түүхэн уран сайхны кино нээлтээ хийнэ


 Эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд тохиодог. Энэ өдөр Монгол хүн бүрийн мартаж үл болох түүхийг харуулсан “2000” түүхэн уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй  юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж. “2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор МУСГЗ П.Батсайхан, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Отгонзориг нар ажиллажээ.
Кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нар тоглосон байна. Гол дүрийн жүжигчдийн дунд нэгэн содон жүжигчин байгаа нь  хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг юм. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа нь энэ аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ